Эхийн хайр
"Би хvvхдээ харж болох уу?" гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхдэд vзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь тvvнд сайн, єєрєє сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв.
Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусаддтай нєхєрлє" гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй юу?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно" гэжээ. Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. Хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь "Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ оч оод "Надад ийм их тус болсон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадахгvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хүрэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.
Эх сурвалж:http://lovelybee.miniih.com
No comments:
Post a Comment