Sunday, March 2, 2014

Сургамжит өгүүллэг

                  Аавын хайр
 80 настай өвгөн 45 настай өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув. "Аав нь хүүгээсээ энэ юу вэ?" гэж асуужээ. Хүү нь "Хэрээ л байна " гэж хариулав. Хэсэг байснаа аав нь дахин "Энэ юу вэ? " гэж асуув. Хүү нь "Ааваа би танд хэлсэн шүү дээ" гэжээ. Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа "Энэ юу вэ?" гэж асуулаа. Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар, бухимдлын аяс илрэн " Хэрээ гэж байна !" гэлээ. Хэдхэн хором өнгөрсний дараа аав нь дөрөв дэх удаагаа "Энэ юу вэ? " гэж асуужээ.
        Энэ удаад хүүгийн тэвчээр барагдаж аав руугаа хашгичин " Та яагаад энэ асуултыг давтаад байгаа юм бэ ? Та үүнийг ойлгох чадваргүй болчихоо юу эсвэл тэгтлээ их зөнөчихөө юу" гэлээ. Энэ үед аав нь чимээгүйхэн өрөө рүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглэлийн дэвтэр авчрав. Нэг хуудас эргүүлээд хүүгээ уншихыг хүсэв. Хүүгийн уншсан хуудсан дээр нь ингэж бичсэн байлаа.
        "Өнөөдөр гурван настай хүү минь надтай хамт сууж байтал цонхон дээр нэгэн хэрээ ирж суув. Миний хүү надаас 23 удаа "Энэ юу вэ?" гэж асуухад " Энэ бол хэрээ" гэж 23 удааа хэлсэн юм. Хүүгээ нэг л асуултыг давтан асуухад би тэвэрч үнссэн юм. Хүү минь хорвоог танин мэдэх гэж ингэж хичээж байгаа нь намайг баярлуулж байлаа" гэсэн байв. Хүү нь 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 тэвэрч авч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээ дөрөвхөн удаа асуухад хүү дарамт шахалт мэтээр хүлээн авч уурлаж уцаарласан нь тэр байлаа.

No comments:

Post a Comment