Saturday, March 1, 2014

Монгол бичиг

http://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D1%85%D1%8D%D0%BB_%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3

Монгол хэл бичиг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Монгол хэл
Орчин цагийн Монгол хэл
Газар оронМонгол улс; Хятад улсын Өвөр Монгол орныг багтаагаад найман муж орон; Орос улсын Буриад Халимагхоёр орон, бусад газар; бусад улс
Эзэмнэгч6.5 сая хүн (тооцоо)
ХэлтэнМонгол үндэстэн
Төрөл зүйАлтай язгуур
Онцлох аялгуу
1. Төв аялгуу (Халх–Цахар–Ордос)
4. Дорнод аялгуу (Хорчин–Харчин)
Бичиг үсэг1. Худам монгол үсэг (1204–өнөө)
2. Монгол кирил үсэг (1941–өнөө)
3. Тод монгол үсэг (1648–өнөө)
4. Буриад кирил үсэг (1939–өнөө)
5. Халимаг кирил үсэг (1941–өнөө)
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Үндсэн нэг«Монгол» → Монгол Монгол (МУ)
Хоёрын нэг«Монгол» → Өвөр Монгол (ӨМӨЗО)
«Буриад» → Бүгд Найрамдах Буриад Улс Буриад (БНБурУ)
«Халимаг» → Бүгд Найрамдах Халимаг Улс Халимаг (БНХалУ)
Тохируулагч– МУ: Төрийн хэлний зөвлөл[1]
– ӨМӨЗО: Монгол хэл
   бичгийн ажлын зөвлөл[2]
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-1mn
ISO 639-2mon
ISO 639-3mon – inclusive code
Individual codes:
khk – Khalkha Mongolian
mvf – Peripheral Mongolian
Linguistic map of the Mongolic languages.png
Монгол төрлийн хэл яриаг Тyркийн эрдэмтэн
ангилж, англиар бичсэн тойм газрын зураг
Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгууүсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийгМонгол хэл (худам монголоор монггол хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарлаар ньТүрэгТунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт ДагуурДуншянМогол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөдумард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн тодлон өгүүлсэн байдаг.
1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам (1204?–), Тод(1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин,СоёмбогалигВагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстойАлтай хэлний язгуурынерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.

Ангилал[засварлах]

1959 онд Монголын эрдэмтэн Ш.Лувсанвандан урьд нь монгол хэл аялгууг А.РудневБ.Я.ВладимирцовГ.Д.СанжеевН.Поппе,Н.Чингэлтэй нарын ангилж байсан саналыг харьцуулан үзээд харилцан зөрүүтэй зүйлсийг нь ойлгомжтойгоор тайлбарлажээ. Түүний дараа тэрээр өөрийн өвөрмөц саналаа дэвшүүлсэн байдаг:[3]
  • Өрнөд аялгуу: — Шинжааны ойрд (60 000 орчим), Ижил мөрний халимагууд (100 000 орчим)
    • Төв, өрнөдийн завсрын аман аялгуу — Хөх нуур, Альшаа, Эзэнэ гол, Халимаг, Ховдын ойрдын аман аялгуу
  • Умард аялгуу: — Байгалийн урд биеийн буриад, Байгалийн хойд биеийн буриад (бүгд ≈300,000)
    • Төв, умардын завсрын аман аялгуу — Сэлэнгийн аман аялгуу, баргын аман аялгуу
  • Төв аялгуу: — Халх (1 000 000 орчим), Цахар (100 000 орчим), Ордос (60 000 орчим)
  • Дорнод аялгуу: — Хорчин (540 000 орчим), харчин (350 000 орчим)
    • Төв, дорнодын завсрын аман аялгуу — Баарин, ар хорчин, найман, онниудын аман аялгуу” гэж ангилагдана.

Халх аялгуу[засварлах]

Халх аялгуу нь Монгол улсын нэг төв аялгуу юм. 2 сая 700 мянга гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэхХалхуудын аялгуу бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Нутгийн аль ч хэсэгт аялгуу нь бараг ижилхэн бөгөөд, дэд аялгуу гэж байхгүй. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, «ө», «ү» үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм.

Цахар аялгуу[засварлах]

Цахар аялгуу (Шулуун хөх хошуу) нь Өвөр Монголын нэг төв аялгуу юм.

Өвөр Монголын аялгууд[засварлах]

Өвөр Монголд албан ёсоор хэрэглэгдэх Монгол хэл нь нэг төв аялгуу болох Цахар аялгууг баримжаа авиа гэж нэрлэдэг. Албан ёсоор хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг Монгол бичиг бол олон авиаг нэг үсгээр тэмдэглэх уламжлалтай байдаг болон өөр хэлтэн хүмүүстээ холилдон сууж байгаа зэргээс шалтгаалан Өвөр Монголд олон аялгуутай байдаг. Өвөр Монголын төв хэсэгт тархсан Цахар аялгуу нь Халх аялгуутай ялгаа тун бага байдаг бол, зүүн талын Хорчин, Харчин аялгуу нь дуудлага, авиагаараа нилээд ялгаатай бөгөөд энэ нь Монгол хэлний зүүн аялгуу юм. Хойд этгээдэд Барга, түүнийг төрөл Буриад аялгуу, баруун талд Ойрад аялгууд (Ордос аялгуу багтана) байна. Өвөр Монгол дахь, Монгол хэл нь албан ёсоор Урд Монголын, Ойрад, Барга-Буриад гэх гурван аялгад хуваагддаг. Урд Монголын аялгуу гэдэг нь Цахар, Ордос, Баарин, Хорчин, Харчин болон Алшаа аман аялгуудыг хамарна.[4]

Буриад аялгуу[засварлах]

Буриад аялгуу нь Монгол хэлний хойд аялгуу болох бөгөөд зонхилох ярилцагчид нь ОХУ-ын Буриад улсад хэлээ Хори аялгуунд үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд «ө», «ү», «h» гэсэн гурван үсэг нэмж орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Буряад хэлэн, Буряад-Монгол хэлэн хэмээн нэрлэгдэж байна. Монгол улс дахь Буриадууд Халх-Монгол кирилл бичиг, Өвөр Монгол дахь Буриадууд Монгол бичгээр хэлээ тэмдэглэж байна. Буриад аялгуу нь дотроо 4 аман аялгуу багтаадаг. Эдгээр нь баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) аман аялгуунууд юм.

Ойрад аялгуу[засварлах]

Ойрад аялгуу нь Монгол хэлний баруун аялгуу юм. ОХУ-ын Халимаг, Монгол, Хятад гэх 3 улсад байх Ойрад аялгуунууд нь авиа, үг зүйн хувьд адил бөгөөд үгсийн сангийн хувьд улсын албан ёсны бичгийн хэлнээс хамааран зарим ялгаанууд ажиглагддаг. 1938 оноос Халимаг хэлийг тэмдэглэхэд «ә», «һ», «җ», «ң», «ө», «ү» зургаан үсэг нэмж, «ъ» үсгийг хасч орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Хальмг келн гэж нэрлэж байна.

No comments:

Post a Comment