Sunday, March 9, 2014

Сургамжит өгүүллэг

Гэр бүлийн зурганд та байна уу?
     Салли аав, ээж, эгч, дүүгийнхээ хамт тавуулаа амьдардаг байlаа. Аав нь байнга ажилтай тун завгүй байдаг учраас Саллид аавтайгаа ярилцах, тоглох боломж бараг олддоггүй байлаа.Саллиг 3-дугаар ангид орох үед нь тэдний анги эцэг эхийн хурал хийхээр болжээ. Гэхдээ багш нь энэ удаад түүний ээжийг биш аавыг ирэхийг хүссэн байна. Аав нь эцэг эхийн хуралд амжилгүй хурал дуусч байх үед арайхын ирж амжив. Багш аавд нь охиных нь зургийг үзүүлээд: "Би таныг охиныхоо зурсан "Гэр бүл" сэдэвт зургийг үзээсэй гэж хүссэн юм. Салли үнэхээр гоё зурсан байгаа биз" гэж асуулаа. Аав нь зургийг харвал түүнд эхнэр нь, Салли бас түүний нөгөө хоёр хүүхдийн зураг байв. Гэхдээ өөрийнх нь зураг байсангүй. 

Тэр гайхан багшаас "Би хаана байнаа" гэж асуув. Багш нь энэ үед "Ийм л учраас таныг өнөөдөр энд ирэхийг хүссэн юм. Би Саллигаас бас тан шиг аав чинь яагаад энэ зурганд байхгүй байгаа юм бэ? гэж асуусан. Охин чинь "Аав гэртээ бараг байдаггүй учраас зураагүй юм аа" гэж хариулсан. Саллигийн аав энэ цагаас хойш ажлаа амжуулж гэртээ эрт харьдаг сайн аав болсон юм. 
Таны зураг гэр бүлийн чинь зурган дунд байна уу?
Эсвэл та дэндүү завгүй болохоор тэнд байхгүй байна уу?

No comments:

Post a Comment