Хүүхдүүд ээжтэйгээ хамт байг
Хагалгааны өрөөнөөс эмчийг гарч ирмэгц бүсгүй гараас нь зууран сөгдлөө. "Бяцхан үр минь зүгээр биз дээ? Бүх юм сайн болсон уу? Би харж болох уу" хэмээн хойно хойноос нь урсгах олон асуултанд эмч гэмтэн шиг нүүр буруулав. "Уучлаарай бид чадах бүхнээ хийсэн. Гэвч аварч чадсангүй" ... Зүрхийг нь зүссэн энэ аймшигт хариултыг сонссон эх өөрийн эрхгүй орилон уйлав. "Бурхан минь миний жаахан үр ийм аймшигт өвчнөөр өвдөх ёстой гэж. Энэ хорвоод наймхан жил амьдарлаа шүү дээ. Та намайг түүнтэй минь үүнээс удаан байлгаж чадсангүй юу." хэмээн уйлах үрээ алдсан эхийг харсан хэний ч сэтгэл сэмэрч, зүрх зүсэгдэнэ."Та хүүгээ хамгийн сүүлийн удаа харахыг хүсч байна уу?" гэсэн эмчийн асуултыг сонссон тэрээр хагалгааны өрөө рүү аяархан алхан орлоо. Жаахан үрийнхээ сэвлэг үсийг нь гараараа илэн зогсох эхийг харсан сувилагч хоолой чичрүүлэн "Та хүүгийнхээ үсийг авч үлдэхийг хүсэж байна уу?" гэж асуув. Ээж толгой дохилоо. Сувилагч хүүгийн үсийг тайрч уутанд хийн бүсгүйд нэгэн захидлын хамт өгөв. Гар нь чичрэн хүүгийнхээ захиаг задаллаа.
* Ээжээ та намайг санахаараа битгий уйлаарай. Харин үүний оронд хүүхэд өргөж аваарай. Би түүнд өөрийнхөө өрөөг , бүх тоглоомуудаа бас таны надад өгдөг тэр хайрыг ч өгөхийг зөвшөөрч байна. Бас миний амьгүй биеийг эмч нарт өгөөрэй. Миний бие өөр бусад хүүхдүүдэд ахиад нэг ч хоног болов ээжтэйгээ хамт байхад тусална гэж бодож байна. Би олон хүүхдүүдийг ээжтэйгээ удаан хамт байхад нь тусалж чадна.*
No comments:
Post a Comment