Sunday, March 23, 2014

Монгол бичгийг галиглах

 Эх сурвалж:http://toli.query.mn/static/script

Монгол бичгийг галиглах

  • Орхицоор төгссөн тохиолдолд салгаж дундуур нь хасах тэмдэгтэй галиглая. Жишээ нь: {arrang-a} г.м.
  • Монгол бичигт о, у үсгүүд, си, ши үсгүүд яг адил бичигддэг ч ялгаж бичихийг хичээнэ үү. Жишээ нь АНИШГҮЙ гэдэг үгийг {anasi ugei} биш {anashi uegei} гэж галиглавал сайн.
  • Үеэр тасарсан үгийг дундаа хоосон зайтай бичих хэрэгтэй.
  • Монгол бичигт кирилл бичгийн З, Ж үсгүүд болон Ц, Ч үсгүүд ижил дуудлагатай байдаг учир дээрх байдлаар оруулна уу. Жишээ нь: Цэцэг гэдэг үгийг {checheg}, Зараа гэдэг үгийг {jarag-a} г.м.
  • Их энхлэг буюу хэлний угийн Н үсгийг ng гэж галиглана. Жишээ нь: Монгол -> {monggol} г.м.
  • Жирийн Х үсгийг q гэж галиглана. Жишээ нь: Хүмүүн гэдэг үгийг {quemuen} г.м.
  • Зарим гадаад гаралтай үг мөн, зарим дүрмийн бус үгийн дотор ямар нэг үсгийг хүчээр гаргах шаардлага гарч болно. Жишээ нь ЗАВОД гэдэг үгийг jabod гэж галиглахад сүүлийн Д нь өөр харагдах тул jabo{d_f-g} гэж галиглана. d_f-g нь тэмдэглэгээ болно. Доорхи хүснэгтэд аль нэг үсэг дээр хулганаа аваачихад тухайн үсгийн тэмдэглэгээ харагдана.
  • Монгол бичгээр хоёр тусдаа бичлэг оруулах тохиолдол гарна. Тэр тохиолдолд хоёр үгийг таслалаар зааглана. Мөн таслалаас гадна @, |, =, :, # тэмдэгүүдийг ашиглаж болно.

Жишээ

Монгол
(monggol)
M_iO_mNg_mGo_m
L_f


Барилдах
(barilduqu)
Ba_iR_mI_mL_mD_mU_mQu_f
Шогшоо
(shogshii-a)
Sh_iO_mG_m-m-dShi_mI_fSeparatorA_f-o
Шалиагүй
(shalii-a uegei)
Sh_iA_mL_mIi_fSeparatorA_f-oSpaceUe_iGe_mI_f
Бүүвэйлүүлэх
(bueiileguelque)
Bue_iIi_mL_mE_mGue_mL_mQue_f
Завод
(jabo{d_f-g})
J_iA_mBo_mD_f-g
Цемент
(ceemeent)
C_iEe_mM_mEe_mN_m-d-g
T_f

No comments:

Post a Comment