Sunday, March 23, 2014

Кирил монгол бичгийн дүрэм

Дүрэм 1

Цагаан толгой
А а Б б В в Г г Д д
Е е Ё ё Ж ж З з И и
Й й К к Л л М м Н н
О о Ө ө П п Р р С с
Т т У у Ү ү Ф ф Х х
Ц ц Ч ч Ш ш Щ щ Ъ ъ
Ы ы Ь ь Э э Ю ю Я я

Дүрэм 2

Монгол хэл 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана.
  • Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
  • Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
  • Цагаан толгойн үсгийн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг; б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ, ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.

Ичинхорлоо- "Зуун намар"


Монгол бичгийг галиглах

 Эх сурвалж:http://toli.query.mn/static/script

Монгол бичгийг галиглах

  • Орхицоор төгссөн тохиолдолд салгаж дундуур нь хасах тэмдэгтэй галиглая. Жишээ нь: {arrang-a} г.м.
  • Монгол бичигт о, у үсгүүд, си, ши үсгүүд яг адил бичигддэг ч ялгаж бичихийг хичээнэ үү. Жишээ нь АНИШГҮЙ гэдэг үгийг {anasi ugei} биш {anashi uegei} гэж галиглавал сайн.
  • Үеэр тасарсан үгийг дундаа хоосон зайтай бичих хэрэгтэй.
  • Монгол бичигт кирилл бичгийн З, Ж үсгүүд болон Ц, Ч үсгүүд ижил дуудлагатай байдаг учир дээрх байдлаар оруулна уу. Жишээ нь: Цэцэг гэдэг үгийг {checheg}, Зараа гэдэг үгийг {jarag-a} г.м.
  • Их энхлэг буюу хэлний угийн Н үсгийг ng гэж галиглана. Жишээ нь: Монгол -> {monggol} г.м.

Sunday, March 9, 2014

Сургамжит өгүүллэг

Гэр бүлийн зурганд та байна уу?
     Салли аав, ээж, эгч, дүүгийнхээ хамт тавуулаа амьдардаг байlаа. Аав нь байнга ажилтай тун завгүй байдаг учраас Саллид аавтайгаа ярилцах, тоглох боломж бараг олддоггүй байлаа.Саллиг 3-дугаар ангид орох үед нь тэдний анги эцэг эхийн хурал хийхээр болжээ. Гэхдээ багш нь энэ удаад түүний ээжийг биш аавыг ирэхийг хүссэн байна. Аав нь эцэг эхийн хуралд амжилгүй хурал дуусч байх үед арайхын ирж амжив. Багш аавд нь охиных нь зургийг үзүүлээд: "Би таныг охиныхоо зурсан "Гэр бүл" сэдэвт зургийг үзээсэй гэж хүссэн юм. Салли үнэхээр гоё зурсан байгаа биз" гэж асуулаа. Аав нь зургийг харвал түүнд эхнэр нь, Салли бас түүний нөгөө хоёр хүүхдийн зураг байв. Гэхдээ өөрийнх нь зураг байсангүй. 

Сургамжит өгүүллэг

Эхийн хайр

  
"Би хvvхдээ харж болох уу?" гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхдэд vзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь тvvнд сайн, єєрєє сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. 

Сургамжит өгүүллэг

”Инээмсэглэл” сургамжит өгүүллэг
Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Сургамжит өгүүллэг

Хүүхдүүд ээжтэйгээ хамт байг

Хагалгааны өрөөнөөс эмчийг гарч ирмэгц бүсгүй гараас нь зууран сөгдлөө. "Бяцхан үр минь зүгээр биз дээ? Бүх юм сайн болсон уу? Би харж болох уу" хэмээн хойно хойноос нь урсгах олон асуултанд эмч гэмтэн шиг нүүр буруулав. "Уучлаарай бид чадах бүхнээ хийсэн. Гэвч аварч чадсангүй" ...  Зүрхийг нь зүссэн энэ аймшигт хариултыг сонссон эх өөрийн эрхгүй орилон уйлав. "Бурхан минь миний жаахан үр ийм аймшигт өвчнөөр өвдөх ёстой гэж. Энэ хорвоод наймхан жил амьдарлаа шүү дээ. Та намайг түүнтэй минь үүнээс удаан байлгаж чадсангүй юу." хэмээн уйлах үрээ алдсан эхийг харсан хэний ч сэтгэл сэмэрч, зүрх зүсэгдэнэ."Та хүүгээ хамгийн сүүлийн удаа харахыг хүсч байна уу?" гэсэн эмчийн асуултыг сонссон тэрээр хагалгааны өрөө рүү аяархан алхан орлоо. Жаахан үрийнхээ сэвлэг үсийг нь гараараа илэн зогсох эхийг харсан сувилагч хоолой чичрүүлэн "Та хүүгийнхээ үсийг авч үлдэхийг хүсэж байна уу?" гэж асуув. Ээж толгой дохилоо. Сувилагч хүүгийн үсийг тайрч  уутанд хийн бүсгүйд нэгэн захидлын хамт өгөв. Гар нь чичрэн хүүгийнхээ захиаг задаллаа. 

Sunday, March 2, 2014

Сургамжит өгүүллэг

                  Аавын хайр
 80 настай өвгөн 45 настай өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув. "Аав нь хүүгээсээ энэ юу вэ?" гэж асуужээ. Хүү нь "Хэрээ л байна " гэж хариулав. Хэсэг байснаа аав нь дахин "Энэ юу вэ? " гэж асуув. Хүү нь "Ааваа би танд хэлсэн шүү дээ" гэжээ. Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа "Энэ юу вэ?" гэж асуулаа. Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар, бухимдлын аяс илрэн " Хэрээ гэж байна !" гэлээ. Хэдхэн хором өнгөрсний дараа аав нь дөрөв дэх удаагаа "Энэ юу вэ? " гэж асуужээ.
        Энэ удаад хүүгийн тэвчээр барагдаж аав руугаа хашгичин " Та яагаад энэ асуултыг давтаад байгаа юм бэ ? Та үүнийг ойлгох чадваргүй болчихоо юу эсвэл тэгтлээ их зөнөчихөө юу" гэлээ. Энэ үед аав нь чимээгүйхэн өрөө рүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглэлийн дэвтэр авчрав. Нэг хуудас эргүүлээд хүүгээ уншихыг хүсэв. Хүүгийн уншсан хуудсан дээр нь ингэж бичсэн байлаа.

Saturday, March 1, 2014

Эхийг тонгоргох

http://www.slideshare.net/Altantuya33/tongorgoh


Монгол бичгийн зөв бичих толь


http://www.slideshare.net/ehhmaa/ss-7493985?v=default&b=&from_search=7

Монголын орчин үеийн уран зохиолын зохиолчид

http://www.slideshare.net/tsengeezbayn/ss-11263889?v=default&b=&from_search=1

Сургамжит өгүүллэг

Уучлал
     Гэрлээд 11 жил өнгөрсөн хойно удтал хүлээсэн хүү нь мэндэлжээ.Хосууд ч бие биендээ улам л дотносож, газар дээрх ганц хүүгээ нүдний цөцгий мэт хайрлана.Нэгэн өглөө хүүгийн аав гал тогооныхоо өрөөнд эмний хоосон шил байхыг хараад эхнэрээсээ юу болохыг асуув.Харин бүсгүй сандран ухасхийж гал тогоондоо мартаж орхисон эм рүүгээ гүйлээ.Хүү дөнгөж 2хон настай болохоор эмний өнгөлөг шилэнд хууртаж тоглоод дотор нь байсан эмийг дуустал нь уучихсан байв.Эцэг эх хоёр нь гал тогоонд орж ирэх мөчид хүү тамирдан унажээ.Ээж нь хүүгээ тэврэн ойролцоох эмнэлэг рүү гүйн хүрэхэд хүү аль хэдийнэ амьсгал хураасан байв. Хүүгээ амьсгал хураах мөчид нь байсан гэдгээ ч ухаарч амжаагүй бүсгүйд газар дэлхий цөмрөх шиг л санагдаж хамаг бие нь салганан чичирч зогсоно. Харин хүүгийн аав тэдний араас орж ирээд ухаан самуурсан эхнэрээ, нэгэнт амьгүй болсон хүүгээ хараад хэсэг дуугүй зогсоод гуравхан үг хэлэв. Харин тэр гурван үг нь юу байсан гэж та бодож байна.
         

Монгол бичиг

http://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D1%85%D1%8D%D0%BB_%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3

Монгол хэл бичиг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Монгол хэл
Орчин цагийн Монгол хэл
Газар оронМонгол улс; Хятад улсын Өвөр Монгол орныг багтаагаад найман муж орон; Орос улсын Буриад Халимагхоёр орон, бусад газар; бусад улс
Эзэмнэгч6.5 сая хүн (тооцоо)
ХэлтэнМонгол үндэстэн
Төрөл зүйАлтай язгуур
Онцлох аялгуу
1. Төв аялгуу (Халх–Цахар–Ордос)
4. Дорнод аялгуу (Хорчин–Харчин)
Бичиг үсэг1. Худам монгол үсэг (1204–өнөө)
2. Монгол кирил үсэг (1941–өнөө)
3. Тод монгол үсэг (1648–өнөө)
4. Буриад кирил үсэг (1939–өнөө)
5. Халимаг кирил үсэг (1941–өнөө)
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Үндсэн нэг«Монгол» → Монгол Монгол (МУ)
Хоёрын нэг«Монгол» → Өвөр Монгол (ӨМӨЗО)
«Буриад» → Бүгд Найрамдах Буриад Улс Буриад (БНБурУ)
«Халимаг» → Бүгд Найрамдах Халимаг Улс Халимаг (БНХалУ)
Тохируулагч– МУ: Төрийн хэлний зөвлөл[1]
– ӨМӨЗО: Монгол хэл
   бичгийн ажлын зөвлөл[2]
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-1mn
ISO 639-2mon
ISO 639-3mon – inclusive code
Individual codes:
khk – Khalkha Mongolian
mvf – Peripheral Mongolian
Linguistic map of the Mongolic languages.png
Монгол төрлийн хэл яриаг Тyркийн эрдэмтэн
ангилж, англиар бичсэн тойм газрын зураг
Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгууүсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийгМонгол хэл (худам монголоор монггол хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарлаар ньТүрэгТунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт ДагуурДуншянМогол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөдумард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн тодлон өгүүлсэн байдаг.
1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам (1204?–), Тод(1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин,СоёмбогалигВагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстойАлтай хэлний язгуурынерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.

Монгол бичиг

http://www.youtube.com/watch?v=7kuQL3MJc7M

Аавдаа хэлэх үг


Ээжийгээ хайрлаж яваарай.


Цэцгэн эрх

Охин үрээ хайрла


Би хаана төрөө вэ?


http://www.youtube.com/watch?v=qVmZF-fPkFA







Алаг дэлхийд төрсөн минь учиртай


http://www.youtube.com/watch?v=o_KKz8g1aew

Монгол хэл шүлэг

http://www.youtube.com/watch?v=o_KKz8g1aew

Монгол хэл

Монгол хэл

Монгол хэл

с

Монгол түүхэн бичиг үсгүүд

Монгол түүхэн бичиг үсгүүд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Монголд хэрэглэгдэж байсан түүхэн үсгүүд хийдийн хаалга дээр. Үүнд, дөрвөлжин үсэг, Ланз, Төвд үсэг, Соёмбо үсэг, Монгол бичиг
Олон зууны туршид Монгол хэлийг бичигт буулгах төрөл бүрийн системүүд зохиогдссор иржээ.
Хамгийн хуучных нь болох Монгол бичиг нь одоо хүртэл хэрэглэдсээр ирж буй, хамгийн их амжилт олсон систем нь юм.

Их Монгол Улсын өмнө[засварлах]

Киданууд нь их, бага гэсэн хоёр төрлийн бичигтэй байсан. Эдгээр нь одоо ч гэсэн бүрэн тайлагдаагүй.
  • Их бичиг (хятад нэр)
Ляо улс буюу Кидан улсын үндэслэгч Ельюй Абужи (Амбагян) 920 онд энэ үсгийг анх үндэслэжээ. Хятад ханзнаас гаралтай. Ихэнхдээ дүрс хэрэглэж байсан гэгдэх боловч үсэг хэрэглэж байсан ч байж болно.
  • Бага бичиг (хятад нэр)
Ельюй Абужийн дүү Диэла 924-925 оны үед үндэслэсэн. Уйгур хэл бичгээс гаралтай.